АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй ирэх дөрөвдүгээр сард Цагаан ордонд уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай "Axios” цахим хуудас эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.
Японы Засгийн газрын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүний албан ёсны өргөөнд уулзсан гадаадын анхны удирдагч болно гэж "Axios” онцолж байна. Тэгэхдээ уулзалт дөрөвдүгээр сараас хойшлогдож магадгүй бөгөөд хоёр орны удирдагчид уулзах эсэх нь коронавирустэй хийж буй тэмцэлд гарах амжилтаас шалтгаална гэж тус цахим хуудас мэдээлжээ.
Энэхүү уулзалт нь АНУ, Японы эвслийн ач холбогдлыг тодотгохын зэрэгцээ гадаад удирдагчдын АНУ-д хийсэн цуврал айлчлалын анхных болох ёстой гэж "Axios” мэдээлж байна. Цагаан ордон хоёр орны удирдагчдын уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Байден өмнө нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой хоёр талын уулзалтыг цахим хэлбэрээр хийсэн юм. Цагаан ордны тэргүүн мөн ойрын хугацаанд Австрали, Энэтхэг, Японы удирдагчидтай ийм хэлбэрээр уулзахаар төлөвлөж байгаа аж