Монгол Улсаас Хонконгт суугаа ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн "Invest HK" байгууллагын гүйцтэгэх захирал Стефен Филлипс болон Хөрөнгө оруулалтын бойжуулалт хариуцсан захирал Кей Си Лэм нартай уулзлаа. Уулзалтаар хоёр талын хөрөнгө оруулалтыг хөриүлэн дэмжих, Монгол, Хонконгийн компаниудад тус тусын зах зээлд үйл ажиллагаа явуулах, Монгол Улсаас Хонконгт компани байгуулахад дэмжих зэрэг асуудлаар санал солилцоо. Мөн талууд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө татах, Монголын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Монгол Улсын урлаг соёлыг Хонконгт сурталчилан таниулах ажлыг дэмжин ажиллахаа хоёр тал харилцан илэрхийллээ.
Эх сурвалж Монцамэ агентлаг