Истанбулын бэр хэмээх туркийн олон ангит кино хэн бүхний анхаарлыг татаад удаж буй амьдралын мөн чанар болоод хайр халамж, гэр бүл гэдэг атгасан гар шиг байдгийг тод томруунаар үзэгчид бидэнд харуулж буй яахын аргагүй сургамжтай киноны нэг билээ.
Тэгвэл энэ удаагийн УРЛАГ булангийн дугаараараа бид та бүхэндээ киноны хамгийн хамгийн бас дахин хамгийн нь болох хатантан бол яахын аргагүй Эсма Бораны тухай нийтлэх гэж байнаа. Энэ киног үнэхээр түүнгүйгээр төсөөлшгүй.
Түүнийг Фатма Ипек Билгин гэдэг бөгөөд 1956 оны 3-р сарын 24 нд Туркийн Истанбул хотноо төрсөн.Тэрбээр Туркийн алдартай жүжигчин, театрын найруулагч бас орчуулагч юм. Билгин тайзан дээрх карьераас гадна олон ангит уран сайхны кинонд их тоглож байсан.Тэрээр Анкара хотын театрт ажиллаж байсан бөгөөд 2000 - аад онд телевизийн дүрээр олны анхаарлыг татсан юм. Билгин мөн жүжигчний карьераас гадна олон бүтээл зохиолуудыг англи хэлнээс турк хэл рүү орчуулж байсан. Тэрээр Эрик Моррис, Жоан Хотчкис нарын бүтээлийг англи хэлнээс өөрийн төрөлх хэл рүү орчуулж байсан. 2000 онд тэрээр 48 дахь урлагийн байгууллагын театрын шагнал гардуулах ёслолын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ дүрээр Айлин Дамчиоглотой хамт шагнагджээ.
Билгиний нөхрийг Кунээет Калискур гэдэг бөгөөд түүнээс 2 насаар ах билээ. Гэвч харамсалтай нь нөхөр нь 2011 онд насан өөд болсон билээ. Тэд охинтой бөгөөд охин нь ч мөн адил туркийн алдартай жүжигчдийн нэг билээ.