Чөлөөт бөхийн АШТ-ний 65 кг-ын жинд "Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Монголын эмэгтэй бөхчүүдийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо.