УИХ-ын дарга Г. Занданшатар Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын үеэр тэрбээр "Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэний муу зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй, цагаатгана. Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн түүхийн хар жагсаалтыг цагаатгана" гэж ярилаа.
Харин бид энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Одоогоор мэдээлэл байхгүй байна" гэв.
Эдгээр иргэд зээлээ төлж дууссан ч төлөх явцдаа ямар нэг саатал гарсан тул мэдээллийн санд хадгалагдан үлдсэн байжээ. Тэд нийт 800 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байжээ.
ААН, иргэдэд гарааны тэгш нөхцөл олгох зорилгоор энэ шийдвэрийг гаргасан байна.