Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Ажлын баг байгуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулав.
БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхээр БНХАУ-ын талтай удаа дараа уулзалт хийж, өнгөрсөн сард Дорноговь аймагт ажилласан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг энэ долоо хоногоос эхлэн боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө.