УИХ-аар энэ оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ.
Энэхүү нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргын хамтарсан тушаалаар баталсан "Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д зааснаар банкууд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй.
Энэ үүргийнхээ дагуу ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх төлөвлөгөөг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарт ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон удирдлагууд энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өглөө.