Иран улсын Тэнгисийн цэргийн хүчин Каспийн тэнгист лхагва гаргийн өглөө сургуулилалт хийж эхэллээ.
"Тогтвортой аюулгүй байдал 1400" нэртэй сургуулилалтад байлдааны хөлөг онгоцууд, зэрэг галлагч тийрэлтэт систем, нисэх онгоц, нисдэг тэрэг, нисэгчгүй онгоцууд мөн армийн тусгай хүчнийхэн оролцож байна Fars агентлаг мэдээлэв.
Сургуулилалтыг Каспийн тэнгисийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрх баригчдын ивээл дор энх тайван, найрамдлыг тунхаглах, байлдааны чадвар, бэлэн байдлыг дээшлүүлэх мөн залуу хойч үедээ туршлага өвлүүлэх зорилгоор хийж байгаа аж.