Өнөөдөр "Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хагас шигшээд Б.Болортуяа дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай барилдаж 6:3-аар хожигдлоо.
Тэд адилхан 24 настай бөгөөд өрөслдөгчдөө эхлээд 1 оноо, дараа торгуулийн 1 оноо алдаж, улмаар 4 оноо алдаж, төгсгөлд нь 3 оноо авч амжсан ч цаг дууссан юм.
Манай бөх маргааш Камеруны Ж.Эссомбе, Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай олимпын хүрэл медалийн төлөө барилдана.