Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШ тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 05 сарын 21-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 17 орны 47 үндэстний төлөөлөл 150 гаруй шилдэг тамирчид эрэгтэй-10 жин, эмэгтэй-10 жинд өөрсдийн хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээн нь "ТОКИО-2020” зуны XXXII дах Олимпийн наадмын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Манай улсаас тивийн аваргат эрэгтэй 8 тамирчин, эмэгтэй 5 тамирчин оролцсон юм. Тэмцээний сүүлчийн өдөр Монголын гурван боксчин алтан медалийн төлөө тоглож бүгд өрсөлдөгчөө ялан ази тивийн аварга боллоо. 64 кг-д "Капитрон” банкны тамирчин, "Алдар” спорт хороо, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртэн тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтан болсон бол 56 кг-д Зэвсэгт хүчний "Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга, 2019 оны Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Х.Энх-Амар, 60 кг-ын жинд "Ажнай” корпорацийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар нар тус тус алтан медалийн эзэд болсон байна.
Нийт боксчиддоо удахгүй болох хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл зуны XXXII-дах олимпийн наадам "ТОКИО-2020” тэмцээнд нь амжилт хүсье!
Их спортыг дэмжигч-Капитрон банк