ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэтгэвэр авагчдад 10 мянган рублийн нэг удаагийн тэтгэмж олгох тухай хоёр зарлигт гарын үсэг зурав.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, нэг зарлиг нь "арми, Үндэсний гварди, дотоод хэргийн байгууллагууд болон бусад бүтцэд алба хааж байсан хүмүүст ийм тэтгэмж олгох тухай бол хоёр дахь зарлиг нь үлдсэн тэтгэвэр авагчидтай холбоотой байна.
Нэг удаагийн тэтгэмжийг ирэх сард олгох бөгөөд иргэд өргөдөл гаргах шаардлагагүй Тэтгэврийн сангаас бүх баримт бичгийг бэлдэж, тэтгэмжийг шилжүүлэх аж.
В.Путин наймдугаар сарын 22-нд "Нэгдмэл Орос" намын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ бүх тэтгэвэр авагчдад нэг удаа 10 мянган рубль олгох болсныг мэдэгджээ.