Кубын боксчин Йорденис Угас Дэлхийн боксын холбооны /WBA/ хагас дунд жингийн аваргын бүсээ хадгалж үлдэх тулаанаа Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяоны эсрэг бямба гарагт хийж, ялалт байгуулжээ.
"АНУ-ын Лас-Вегас хотод болсон тулаанд Й.Угас Филиппиний амьд домог гэгддэг тамирчин М.Пакьяог ялж, хагас дунд жингийн аваргын бүсээ хамгааллаа” гэж тус холбоо "Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Өдгөө 35 настай тамирчин Й.Угас тулаанаа 115-113, 116-112, 116-112 харьцаатайгаар өндөрлүүлжээ.
Ийнхүү тэрбээр нийт 31 тулаан хийснээс 27-д нь ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч, 42 настай М.Пакьяогийн хувьд карьерийнхээ туршид нийт 62 тулаанд ялалт байгуулсан байна.