Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр танилцууллаа.
Үндэсний баялгийн сан нь баялгийг арвижуулах, өгөөжийг хуваарилах, тэгш хүртээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой.
Ташрамд дурдахад, Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажиллаж байгаа билээ.