Ираны тамирчин Захра Немати Токиогийн Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртлээ.
Ингэснээр тэрбээр гурван паралимп дараалан алтан медаль хүртсэн амжилт үзүүлж байна.
Өдгөө 36 настай З.Немати Рио-де-Жанейро, Лондоны Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн юм. Харин энэ удаагийн наадамд Италийн тамирчныг буулган авснаар гурав дахь алтан медалийнхаа болзлыг хангажээ.
Ийнхүү тэрбээр Токиогийн Паралимпын ес дэх алтан медалийг эх орондоо авчирчээ. Наймдугаар сарын 24-нд нээлтээ хийсэн Паралимпын наадам есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.