Монгол Улс өнөөдөр БНСУ-аас томуугийн 360 мянган тун вакцин хүлээн авна.
Уг вакциныг Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжулан авч байгаа юм. Тус вакцинаар цэцэрлэгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр танилцууллаа.