Монголын хөрөнгийн зах зээл өсөж Европ, АНУ, Азийн зах зээлийг ардаа орхив.
Монголын 20 томоохон компанийн хувьцаа арилждаг Монголын хөрөнгийн биржийн үндсэн үзүүлэлт 130 орчим хувиар өсжээ. Тухайлбал, АПУ, Улсын Их дэлгүүр, Telecom Mongolia компаниудын хувьцааны ханш хамгийн их нэмэгдсэн байжээ.
Монголоос Хятадад нийлүүлэх ашигт малтмалын экспортоо нэмэгдүүлсэн нь (нүүрс, зэс) эдийн засаг оны эхний хагаст 6.3 хувиар өсөхөд гол нөлөө үзүүлэв. Мөн Монголын Засгийн газраас хэрэгжүүлсэн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан хямралыг даван туулах эдийн засгийн багц арга хэмжээ эерэг нөлөө үзүүлсэн гэжээ.