XIII дахь удаагийн "Улаанбаатар” кино наадмаар Францын найруулагчдын кинонуудыг толилуулах бөгөөд Венец болон Каннын олон улсын кино наадмын шагналт бүтээлүүд юм.
ХӨНДӨЛТ
Францын найруулагч Одри Дивоны "Хөндөлт” бүтээл нь 78 дахь удаагийн Венецийн кино наадмаас "Алтан арслан” тэргүүн шагнал хүртжээ. Тус киноны үйл явдал нь 1963 оны Франц улсад өрнөнө. Анне гэх гол дүрийн ухаалаг, ирээдүйтэй залуу оюутан жирэмсэн болсноосоо хойш сургууль соёлыг хойш тавьж, нийгмийн амьдралын хүлээснээс чөлөөлөгдөх арга замыг хайна. Түүний төгсөлтийн шалгалт ойртохтой зэрэгцэн гэдэс нь томрох тул Анне ичгүүр зовлонтой нүүр тулсан ч, шоронд орохоор болсон ч хамаагүй хэцүү байдлаас гарах эрс шийдэмгий алхам хийхээр болдог байна. Уг бүтээлийн найруулагч Одри Дивон нь сэтгүүлч, зохиолч бөгөөд анхны романаа 2008 онд хэвлүүлж байжээ.
ОНОДА
Киноны гол дүр, үйл явдлын эхлэл гээд олон учир шалтгааны үүднээс Япон гэж тодотгосон хэрэг. Гэвч үнэндээ "Онода” хэмээх тус бүтээлийг 1981 онд Парист төрсөн Францын найруулагч Артур Харари найруулсан билээ. Түүнийг уг бүтээл нь энэ оны Каннын кино наадмын Un Certain Regard – Онцгой дүр төрх хэсгийг нээсэн юм. Киноны тухайд гэвэл 1944 оны Японд эхлэнэ. 22 настай мэргэшсэн тагнуулч Хиро Онода албан ажлын чиглэлийн эсрэг өөрийн философи үзэл баримтлалаа нээдэг. Энэ нь юу ч болсон амьд үлдэх, даалгавар хамгийн чухал гэх зарчим. Тэрээр удахгүй Америк цэргүүд газардахаар болсон Филиппины жижиг арал Лубанд Япон цэргүүдийг ирэхээс өмнө партизаны дайн хийх үүрэг авна. Харин эзэнт гүрэн нэгэнт бууж өгсөн түүнийг хүн төрөлхтөн мэднэ. Харин кинонд тусгах, үйл явдал, Хиро Онодагийн амиа хорлохгүй амьд үлдэж чадах уу? гэх асуултыг хариуг киноноос авч болно.