Бизнес эрхлэгчид "Эдийн засгаа эрчимжүүлье” уриан дор дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдахыг уриалж байна. Уриалгад хамгийн түрүү худалдаа, үйлчилгээний "Наран Фүүдс” ХХК-ийн хамт олон нэгдэж оролцлоо. Тэд "Хамтдаа хичээцгээе, хариуцлагатай байя” хэмээн уриалж байна. Мөн уриалгыг дэмжин бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ажилтнууд дархлаа сэргээх нэмэлт вакцины тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын ААН, компаниуд, ААН-үүдийг эдийн засгаа сэргээхэд өөрсдөө санаачилан оролцож, нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг мөн уриалсан юм.
ААН, албан байгууллагууд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд бүх нийтээр нэмэлт гуравдугаар тунг хийлгэж, үйлчлүүлэгч, харилцагчдаа ч мөн идэвхтэй хамрагдахыг уриалан Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж байна.