• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

БНХАУ хөгжлийн ногдол ашгаа дэлхий дахинтай хуваалцаж байна

2021/11/07

БНХАУ 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) элссэн нь тус улсын хөгжил дэвшил, дотоодод гарч буй өөрчлөлтүүд төдийгүй дэлхийн бусад улс оронтой харилцах харилцааны хувьд чухал үйл явдал болсон юм. Хятад улс ДХБ-д элссэнээр тус улсын эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ч дэлхийн бусад улс орон илүү хүртдэг болсон байна. 


Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 30 орчим хувийн хувь нэмэр оруулсан Хятад улс нь өдгөө дундаж орлоготой хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлж, 120 гаруй улс орны хувьд худалдааны хамгийн том түншүүдийнх нь нэг, Европын Холбоо болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны хувьд худалдааны хамгийн том түнш нь болоод байна.  


Нээлттэй бодлого баримтлахыг хөгжлийнхөө шалгуур үзүүлэлт болгосноор Хятад улс нь түншүүдтэйгээ эдийн засгийн харилцаагаа улам бүр бэхжүүлсээр байна. АНУ-тай хийж буй худалдаа үүнийх нь нэгэн жишээ юм. 

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ худалдааны маргаан дэгдээж, зарим албан тушаалтан нь "Хятадтай харилцаагаа таслах”-ыг байнга уриалж байсан хэдий ч хоёр улсын эдийн засгийн харилцаа нэгэнт "харилцан хамааралтай" болжээ. 


Энэ оны эхний найман сарын хугацаанд Хятад улсаас АНУ руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.7 хувиар өсжээ.

Санхүү-эдийн засгийн "Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, 2020 онд АНУ-ын импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 19 нь Хятадаас импортлогджээ. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтээр Хятад улс нь АНУ-ын түншүүдийг тэргүүлж байна. Мөн өнгөрсөн онд АНУ-д хамгийн эрэлттэй байсан импортын 10 бараа бүтээгдэхүүний дөрөв нь Хятадаас орж иржээ.



Шанхай хотноо дөрөв дэх удаагийн ХОУИЭ болж буй газар буюу Үндэсний үзэсгэлэн, хурлын төв.

2021 оны 10 дугаар сарын 23-нд авсан зураг. (Синьхуа/Фан Жэ)


Хятад улс болон АНУ хоорондын худалдааны өсөлт нь Америкийн айл өрхүүдэд ч бодит үр өгөөжөө өгч байна. Хятад улсын Худалдааны яамны мэдэгдсэнээр, АНУ-ын өрх бүр хоёр талын худалдааны ачаар жилд дунджаар 850 ам.доллар хэмнэх боломжтой. Чийдэнгээс эхлээд төрсөн өдрийн лаа, углаашаас эхлээд хулганы хавх хүртэлх "Made in China" буюу "Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий бараа бүтээгдэхүүнүүд америкчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаж байна. 


АНУ Хятад улстай гаалийн тарифын асуудлаар сөргөлдөх болсонтой холбоотойгоор нэг талт үзэл болон протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого газар авахаас дэлхий дахин санаа зовниж байх үед буюу 2019 оны 11 дүгээр сард Шанхай хотноо болсон хоёр дахь удаагийн Хятадын олон улсын импортын экспо-д (ХОУИЭ) АНУ-ын "General Electric Company” болон "Qualcomm” тэргүүтэй 190 гаруй компани оролцож, хамгийн том талбайд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж байв. Эхний хоёр удаагийн ХОУИЭ-д оролцсон дэлхийн 500 шилдэг компаниудын 70 хүртэлх хувь нь, тухайлбал  "Ford”, "Louis Dreyfus” болон "Roche” өнгөрсөн онд болсон гурав дахь удаагийн экспо-д мөн оролцсон юм. 



Бээжин хотноо болсон Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармагийн инженерчлэл, барилгын үйлчилгээний үзэсгэлэнгийн танхим дахь Цяньчунийн гүүрэн замын загварыг хүмүүс сонирхож буй нь.

2021 оны 9 дүгээр сарын 4-нд авсан зураг.  (Синьхуа/Чэнь Ехуа)


Энэ долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн дөрөв дэх удаагийн ХОУИЭ-гийн үзэсгэлэнгийн нийт талбай нь 366 мянган хавтгай дөрвөлжин метр байна. АНУ, Япон, Герман, Франц, Их Британи зэрэг улс орноос үзэсгэлэнд оролцогчдын тоо өмнөх жилийнхтэй адил, үзэсгэлэнгийн талбайн хэмжээ нь ч урьдын адил том байна. Мөн дэлхийн буурай хөгжилтэй 33 орны 90 орчим аж ахуйн нэгж Хятадын зах зээлд хөл тавих зорилготойгоор энэ оны экспо-д олон төрлийн бараа бүтээгдэхүүнээ авч иржээ.


2001 онд Хятад улс дэлхийд анх удаагаа импортын экспо-г үндэсний хэмжээндээ зохион байгуулсан юм. Энэ эскпо-г тус улс хөгжлийн ногдол ашгаа дэлхий дахинтай хуваалцаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн зохион байгуулж байна гэж тухайн үед тийм ч олон хүн төсөөлөөгүй биз ээ.

ДХБ-ын итгэмжит гишүүний хувиар Хятад улс ийнхүү даяаршил, хүртээмжтэй хөгжлийг тууштай дэмжсээр байна.  


ДХБ-ын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа давуулан биелүүлж байна

БНХАУ ДХБ-ын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа давуулан биелүүлсээр ирсэн бөгөөд үүнийг нь ДХБ-ын үе үеийн ерөнхий захирлууд болон тус байгууллагын гишүүд хүлээн зөвшөөрч, сайшааж байна.

Хятад улс 20 жилийн өмнө ДХБ-д элсэхдээ импортын бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг бууруулна гэсэн амлалтдаа хүрч, тарифыг 15.3 хувиас 9.8 хувь болгож бууруулаад байна. Одоогоор Хятадын улсын импортын татвар 7.4 хувьтай буй нь ДХБ-ын хөгжиж буй гишүүд орнуудын дунджаас доогуур, хөгжингүй гишүүн орнуудын түвшинд ойртож байна. Тус улс мөн олон улсын худалдааны тарифын бус саад бэрхшээлийг арилгах чиглэлээр ихээхэн үр дүнтэй ажиллаж, 2005 оны нэгдүгээр сар гэхэд 424 тарифын ангиллыг хамарсан тарифын бус арга хэмжээнүүдийг цуцалсан байв.


Үйлчилгээний худалдааны хувьд Хятад улс 2007 он гэхэд бизнесийн есөн төрлийн 100 дэд салбарыг зах зээлд нээхээ амлаж байсан юм. Харин энэ амлалтаа 20 орчим хувиар давуулан 120 орчим дэд салбарыг нээжээ.

Түүнчлэн Хятадаас гадагшаа чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өссөөр буй бөгөөд ДХБ-д анх элсэхэд энэ үзүүлэлтээр дэлхийд 26 дугаарт бичигддэг байсан бол өдгөө гуравдугаарт бичигдэж байна. 


Гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт нь хүлээн авагч орнуудын технологийн дэвшлийг хурдасгаж, эдийн засгийн хөгжлийг ахиулж, олон тооны ажлын байр бий болгосноор тухайн улс орнуудын ард иргэдийн амьжиргааны түвшин ч сайжирсан байна. 



Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн төв Хайкоү хотын үзэмж.

2021 оны 5 дугаар сард агаараас авсан зураг.


Хятадын "Бүс ба зам" санаачилгын чухал хот болох Хайкоү нь Хайнань мужийн чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын хувьд ч чухал үүрэгтэй хот юм. (Синьхуа/Жан Лиюнь)Хятад улс ДХБ-д элссэнээсээ хойш чадварлаг боловсон хүчин, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн системийн давуу талаа ашигласнаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн Хятад улс нь өндөр чанартай бөгөөд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнүүдээр дэлхийн өнцөг булан бүрд буй аж ахуйн нэгжүүд болон хүн зоныг хангаж байна. 


Хятад улс мөн хөгжиж буй улс орнуудыг тууштай дэмжиж байна. Сүүлийн жилүүдэд тус улс дэлхийн хамгийн буурай хөгжилтэй улс орнуудын хувьд экспортынх нь хамгийн том зах зээл байж, тэдгээрийн экспортолж буй бараа бүтээгдэхүүний тавны нэг хувийг дангаараа худалдан авч байна.


Хамтын хөгжилд хүрэхүй

Хятад улс цаашид ч дэлхий дахинд алгаа дэлгэж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах бараа бүтээгдэхүүнүүдээр хангахад бэлэн буйгаа илэрхийлсээр байна. Тухайлбал, Хятад улсын санаачлан хэрэгжүүлж буй "Бүс ба зам” санаачилга нь сүүлийн найман жилийн хугацаанд дэлхийн хамгийн том олон улсын хамтын ажиллагааны платформ төдийгүй нийтэд хамгийн өгөөжтэй санаачилга болж өргөжөөд буй юм. Энэ санаачилгын хүрээнд Хятад улс нь 170 гаруй улс орон болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны 200 гаруй хэлэлцээрийг байгуулаад байгаа аж.


Гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлогыг Хятад улс сөрөн зогсож, хамтын ажиллагааны нээлттэй платформуудыг идэвхтэй бий болгож байна. 

Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармаг, Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний яармаг болон одоо болж буй ХОУИЭ зэрэг олон нээлттэй платформыг байгуулсан нь худалдааны урсгалыг хөнгөвчилж, саадгүй болгосон төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд ихээхэн түлхэц болж байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс бизнесийн үүд хаалгаа илүү өргөнөөр нээж, зах зээлээ илүү хүртээмжтэй болгож байна гэсэн үг.


Мөн тус улс гадаадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлаж, үйлчилгээний худалдааны анхны сөрөг жагсаалтыг гаргаж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих салбаруудын жагсаалтаа улам бүр тэлээд байна. 

Гадаадын хөрөнгө оруулаллтай компаниуд Хятадад бизнес эрхэлдгийнхээ үр шимийг хүртэж, итгэл төгсөөр илүү том бооцоо тавьж байна. Жишээлбэл, Америкийн "Tesla” компани хоёр жилийн өмнө хилийн чанад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотод нээж байсан бөгөөд энэ жил тус үйлдвэрээ тээврийн хэрэгслийн экспортын томоохон төв болгож өргөжүүлэхээр шийджээ.

Гэхдээ цаашдын зам нь тийм ч дардан биш байж магадгүй. 


Даяарчлалын эсрэг хандлага газар авч буй, цар тахал болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь хөгжлийн эргэлтийн цэгтээ хүрээд буй дэлхий дахинд сорилт болж байна.  Эдгээр сорилтыг даван туулахын тулд жинхэнэ олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, хөгжиж буй орнуудад сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд макро эдийн засгийн хариуцлагатай бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй буйг саяхан Италийн Ром хотноо болж өндөрлөсөн "20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид цохон тэмдэглэж байв.


Ногоон, нүүрстөрөгч бага буюу байгаль орчинд ээлжтэй бөгөөд тогтвортой хөгжлийн замналыг баримталж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болохоо уг дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс дахин мэдэгдсэний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудад уриалсан юм.


Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тулгарсан олон сорилтыг үл ажран Хятад улс ихээхэн ололт амжилтад хүрчээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг, олон талт худалдааг тууштай дэмжигчийн хувьд тус улс цаашид илүү их амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. 

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Халдварт өвчний эсрэг тэмцэхийн зэрэгцээ үйлдвэрлэлээ сэргээн үргэлжлүүлнэ

2020/03/06

Д.Трамп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох төлөвтэй байна

2020/01/03

БНХАУ зах зээлээ улам нээлттэй болгоно

2019/11/01

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ үр дүнтэй болжээ

2019/01/10

ОУВС: АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийг аюултай газар болгон хувиргана

2018/10/09
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola