Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр сарын эцэст 20.3 их наяд төгрөг болов.
Энэ нь өмнөх сарынхаас 173.4 (0.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.3 (19.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.5 хувь нь иргэд, 46.5 хувь нь хувийн байгууллага, 1.2 хувь нь төрийн байгууллага, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 186.3 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 (25 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4 нэгж хувиар нэмэгдсэн байна.