Япон улссансрын нисгэгчдээ 2020-иод оны дундуур Саран дээр буулгахаар төлөвлөж байна.
Энэхүү зорилгыг мягмар гарагт болсон Сансрын хөгжлийн стратегийн штабын хурлын үеэр танилцуулжээ. Хуралд Ерөнхий сайд Кишида Фүмио, Шинжлэх ухаан, технологийн бодлогын асуудал хариуцсан сайд Кобаяши Такаюки тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Сансар судлалын шинэчлэн сайжруулсан бодлогын хүрээнд Саран дээр газардах төлөвлөгөөний товыг анх удаа гаргасан нь энэ юм. Япон улс нь Сарыг тойрон эргэх станц байгуулж, сарны гадаргуу руу сансрын нисгэгчдээ илгээх зорилго бүхий АНУ-ын тэргүүлсэн "Artemis” хөтөлбөрийн гишүүн юм.
Шинэчилсэн бодлогод Америкийн тэргүүлсэн төсөлд өгсөн үүрэг амлалтын хүрээнд Саран дээр сансрын нисгэгчидтэй очих хөлгийг бүтээхэд төрийн болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өрнүүлэх талаар тусгажээ. Мөн Япон улс сансарт Нарны эрчим хүч үйлдвэрлэх технологийг бүтээх судалгаа явуулна хэмээн тэмдэглэжээ.