Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын үйл ажиллагаанд оролцоно гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Ерөнхий сайд өнгөрсөн пүрэв гарагт болсон Улсын их хурлын хуралдааны үеэр үг хэлэх үеэрээ спортыг улс төрөөс ангид байлгах ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ.
"Бээжин-2022” Олимпын наадам ирэх хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд, Паралимпын наадам гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд тус тус болно.