Тайландын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын жуулчдаас 300 бат буюу 9 ам.долларын татвар авахаар төлөвлөж байна.
Энэ тухай "Bangkok Post” сонинд тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тханакон Бунконгванчанын мэдээллээс эш татан бичжээ.
Түүний мэдээлснээр, татварыг онгоцны тийзний үнэд шингээх аж. Түүнчлэн эрх баригчид газраар ирэх жуулчдад татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байна. Татвараас олсон орлогыг аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх, жуулчдын даатгалд зориулна гэж Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга тэмдэглэжээ.
Аялал жуулчлалын орлого 1.3-1.8 их наяд бат (38-53 тэрбум доллар) болж өснө Тайландын Аялал жуулчлал, спортын яам гэж таамаглаж байгаа аж. Тус улсын Засгийн газар энэ онд 5-15 сая гадаадын жуулчин татахаар төлөвлөжээ.