"Brent ” маркийн нефтийн үнэ 2014 оны 10 дугаар сарын 13-наас хойш анх удаа нэг торх нь 89 ам.доллар давлаа.
Лондоны ICE биржийн арилжааны мэдээллээр, "Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.73 хувиар өсөж, нэг торх нь 89.02 ам.долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ WTI маркийн нефтийн гуравдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 86.89 ам.доллар болж, 1.71 хувиар өссөн байна.