Энэ оны дөрөвдүгээр сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны үнэ 2.83 хувиар буурч, нэг баррель нефть 52.72 доллар болсон тухай ТАСС мэдээллээ. Хамгийн сүүлд нефтийн үнэ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 02-нд баррель нь 55 доллар болж буурч байв.
Тэгвэл WTI маркийн газрын тосны үнэ 2.32 хувиар буурч баррель нь 48.74 доллар болсон байна. БНХАУ-аас гадна коронавирусийн хурдацтай дэгдэлт хурдацтай тархаж байгаа нь газрын тосны үнэд нөлөөлж эхэлжээ.