БНХАУ, Вьетнам хоорондын худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 166 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Ингэснээр БНХАУ нь Вьетнамын хувьд худалдааны хамгийн том түнш, экспортын хоёр дахь том зах зээл гэсэн байр сууриа хадгалан үлджээ.
Вьетнамын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдсанаар, цар тахлын нөлөөг үл харгалзан БНХАУ болон Вьетнам хоорондын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 24.6 хувиар өсөж, 166 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Түүнчлэн Вьетнамын хоёр дахь том худалдааны түнш орноор АНУ тодорсон байна. Өнгөрсөн онд АНУ, Вьетнамын худалдааны нийт хэмжээ 111 тэрбум ам.долларт хүрч, 2020 оны үзүүлэлтээс 21 орчим тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.