
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар буюу 28.3 хувиар буурсан байна. Өмнөх оны мөн үеэс экспорт 1.3 тэрбум ам.доллар буюу 38.5 хувиар, импорт 322.6 сая ам.доллар буюу 13.9 хувиар тус тус буурчээ.
Харин өнгөрсөн тавдугаар сард экспорт 632.7 сая ам.долларт, импорт 406.1 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 294.9 сая америк доллараар өсөж, импорт 18.7 сая америк доллараар буурсан байна.