Манай улс өнгөрөгч 4 дүгээр сард 337.8 сая ам.долларын экспорт, 423.8 сая ам.долларын импорт хийсэн гэх мэдээлэл бий бөгөөд энэ өмнөх сартай харьцуулахад экспорт 27.4, импорт 3.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
Гэхдээ зарим нэр төрлийн бараан экспорт импортын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс буурсан байна.
Мөн цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавирусын улмаас эдийн засаг багагүй агшина гэдгийг оны эхний улирлын байдлаар статистик харуулж байсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа бөгөөд өнөөдрийн хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд нь
- Улсын нэгдсэн төсвийн орлого 8.6 хувиар
- Экспорт 41.5 хувиар
- Импорт 9.7 хувиар
- Жуулчдын тоо 51.6 хувиар
- Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9 хувь, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.8 хувиар
- Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 33.4 хувиар, зорчигч 31.4 хувиар
- Харин нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 25.9 хувиар
- Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10.8 хувиар урууджээ.
- Улсын нэгдсэн төсвийн зарлага 19.3 хувиар
- Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 9.9 хувиар тус тус өссөн
- гэх мэдээлэл байна.