Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрсийг экспортолж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан байсан бөгөөд цаг агаар дулаарснаас шатах эрсдэлтэй байжээ.
Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна.