Москва хот дурлалт хосуудын өдөр буюу Гэгээн Валентины өдрийг угтан Америкийн "WeThrift” компаниас гаргасан "Дэлхийн хамгийн романтик хотууд"-ын жагсаалтад наймдугаарт бичигдэж, дэлхийн хамгийн романтик хотуудын нэг болжээ.
Энэ талаар Оросын нийслэл хотын Эдийн засгийн бодлого, өмч, газрын харилцааны газар "Telegram” хуудсандаа мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн романтик хотуудын жагсаалтын эхний тавд Лондон, Парис, Барселона, Токио болон Нью-Йорк хот бичигджээ. Москва хот уг жагсаалтад Истанбул хотын дараа орсон бол есдүгээрт Дубай жагссан байна.
Энэхүү жагсаалтыг ресторан, цэцэрлэгт хүрээлэн, хамтдаа цагийг өнгөрөөх газар, үзвэр үйлчилгээ, романтик зочид буудал, рашаан сувилал, түүнчлэн "Instagram” дээрх хотын хэштаг бүхий зураг, нийтлэл, мөн хотод нар жаргаж буй гэрэл зургуудыг нийтэлсэн тоо гэсэн найман шалгуураар гаргажээ.