Японд өнгөрсөн оны сүүлийн улиралд коронавирусний өвчлөл буурч, хэрэглээ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг сэргэжээ.
Тодруулбал, эдийн засаг өнгөрсөн 10-12 дугаар сард жилийн дундаж үзүүлэлтээс 5.4 хувиар өссөн байна. Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн хоёр улирлын хугацаанд анх удаа өссөн дүн үзүүлжээ.
Засгийн газрын тоон мэдээлэлд дурдсанаар, ДНБ ийнхүү өсөхөд хэрэглээний зардал голлох нөлөө үзүүлжээ. Хувийн хэрэглээний зардал нь Японы ДНБ-ий тэн хагасаа илүү хувийг бүрдүүлдэг. Мөн экспорт нэг хувиар өссөн байна.
Тийнхүү Япон улсын ДНБ өнгөрсөн онд 1.7 хувиар өсжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь анхны өсөлт болсон байна. Тус улсын эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшсан юм.