БНХАУ-ын тамирчид өнгөрсөн онд спортын 16 төрөлд 67 дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоожээ.
БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас даваа гарагт "2021 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик мэдээлэл”-ийг танилцуулав.
Тус тайланд дурдсанаар, 2021 оны эцсийн байдлаар Хятад улсад спортын 3 сая 971 мянган талбай бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 258 мянгаар нэмэгдсэн буюу нэг хүнд ногдох спортын талбайн хэмжээ 2.41 м.кв-д хүрчээ.
Гучин хоёр дахь удаагийн Токиогийн олимпийн наадамд БНХАУ-ын тамирчид 88 медаль хүртсэнээс 38 нь алт байжээ. Улмаар медаль авсан амжилтаараа хоёрдугаар байранд жагссан байна.
Түүнчлэн өнгөрсөн сард зохион байгуулагдсан Бээжингийн өвлийн олимпоос тус улсын баг тамирчид нийт 15 медаль авсанаас 9 нь алт байжээ.