ГХЯ-наас Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэй бэлтгэх бодлого бүхий зорилт тавьж байна. Энэ талын бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилготой. Энэ үүднээс ГХЯ МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУИС-ийн Олон Улсын харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар гарын үсэг зурлаа. Cанамж бичгийн хүрээнд гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, дипломат албаны дадлагын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллана гэж ГХЯ-наас мэдээлэв.