Америкийн сансрын нисгэгч Марк Ванде Хей Оросын "Союз” хөлгөөр өнөөдөр эх дэлхийдээ ирнэ.
М.Хей болон Оросын сансрын нисгэгч Антон Шкаплеров, Петр Дубров нар Олон улсын сансрын станцаас орон нутгийн цагаар 15:21 цагт хөдөлж, Казахстаны төв нутагт 18:30 цагт газардах төлөвтэй байна.
Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Америкийн сансрын нисгэгчийг "Союз” хөлгөөр зорчихгүй байж магадгүй гэх таамаглалыг АНУ, Оросын талуудын аль аль нь үгүйсгэсэн байна.
М.Хей, П.Дубров нар Олон улсын сансрын станцад 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд очжээ. Ийнхүү М.Хей нь сансарт хамгийн олон хоног амьдарсан Америкийн сансрын нисгэгч Скотт Келлигийн амжилтыг шинэчилсэн байна.