Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэ нь ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих зорилготой.
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол нь Монгол Улсын хувьд ч анхаарах асуудал болж байна. Дэлхий нийтээр анхаарч байгаа энэ аянд Монголбанк нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн байгууллага хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслийг ашиглан хэрэгжилтийг нь дэмжих аж.
Банк, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах, олон улсын сайн туршлага, нийтлэг зарчмыг нэвтрүүлэн хариуцлагатай хөрөнгө оруулах, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухлыг төв банк мэдээллээ.