Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын хэд хэдэн бүс нутагт хэт халж, хүмүүс сэрүүцэхийн тулд агааржуулагч ашигласнаас үүдэн эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн байна.
Эрчим хүчний хэрэглээний талаарх тоон мэдээллээс авч үзвэл, өнгөрсөн баасан гаргаас ням гараг хүртэлх өдрүүдэд Шаньдун, Хэнань, Шаньси, Шинжаан зэрэг мужуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж төрийн мэдлийн телевиз мягмар гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт хойд болон төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнүүдийн хэрэглээ агаарын температур цельсийн 40 хэмээс давж эхэлснээс хойш дээд цэгтээ хүрээд байжээ.