
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, байгаль орчин, ойн аж ахуй, соёл, хүнсний хангамж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
Мөн Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван дөрөвдүгээр хуралдаан энэ өдөр Улаанбаатар хотноо амжилттай болсныг тэмдэглэв.