Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний БНСУ-д хийсэн айчлалын үр дүн эхнээсээ гарч, 2 улсын хооронд агаарын нислэгийн тоо, багтаамж нэмэгдээд байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Сөүл хот руу 7 хоногт 44 нислэг үйлдэж байсан бол одоо БНСУ-ын 4 хот руу 80 удаа буюу өдөрт 11 нислэг хийж байна. Мөн карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 7 ам.доллар байсныг 2.5 ам.доллар болгож бууруулаад байна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Катар, Кувэйт улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулахад гарын үсэг зурах эрхийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод олгожээ. Тэрбээр мэдээлэхдээ, "Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Ойрх Дорнод, баруун Азийн орнууд руу шууд нислэгтэй болох, шууд нислэгээр экспортын ачаа тээврийг нэмж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Одоогоор Монголын авиа компаниуд 105 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болсон” хэмээв.
Түүнчлэн, өнгөрсөн нэгдүгээр сард үзэглэсэн Монгол Улс АНУ-тай агаарын нислэг үйлдэх хэлэлцээрт зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2 улсын хооронд шууд нислэг үйлдэнэ. Энэ онд Австрали улстай агаарын нислэгийн хэлэлцээр байгуулахыг зорьж байгаа. Мөн Грек, Унгар, Их Британи улс руу шууд нислэг үйлдэх агаарын тээврийн хэлэлцээрийг оны эхний хагас жилдээ багтаан байгуулснаар дэлхийн агаарын тээврийн гол зангилаа цэгүүдтэй шууд нисэлг үйлдэх боломж бүрдэх юм.