Тайландын Бангкок хотноо 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн тамирчдын форум болно. Тус хотын Сентара Гранд зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх форумд 44 орны үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны 89 төлөөлөгч оролцох болсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Форумыг АОЗ-ийн тамирчдын комиссын дарга Микако Котани, дэд дарга Тайаб Икрам нар удирдан явуулна. Мөн тэмцээний хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх, тамирчны карьерын дараах амьдрал, допингийн эсрэг хийх тэмцэл, Тамирчдын комиссыг хэрхэн үр дүнтэй ажиллуулах зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
МҮОХ-ны дэргэдэх тамирчдын комиссын төлөөлөл уг форумд оролцох юм байна.