"Ташкент-2023” сонирхогчдын боксын ДАШТ-ий 10 дахь өдөр манай улсаас өрсөлдөж буй 10 боксчноос анхны хүрэл медалийн болзлыг Б.Чинзориг хангасан бол 67 кг-ын жинд хүч үзсэн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт хоёр дахь хүрэл медалийн болзлыг биелүүллээ.
Тэрбээр 1/4 шигшээд Венесуэлийн Кристиан Паласиог буулган авснаар эзэн орны Асадхужа Муидинкужаевтай хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тоглолтоо хийнэ.
Узбекистанд болж байгаа боксын ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тоглолтод нийт 32 орны 104 боксчин шалгарчээ. Куба улсаас 12 боксчин, нутгийн эзэн Узбекистан улсаас 11 тамирчин, Оросын 8 тамирчин хүрэл медалийн төлөө тоглолтод шалгарсан нь хамгийн олон тамирчин шалгарч байгаа үзүүлэлт болсон байна.
1/4 шигшээд шалгарсан тамирчид:
12 - Куба
11 - Узбекистан
8 - ОХУ
7 - Казахстан
6 - Испани
5 - Франц, Гүрж
4 - Болгар, Иордан, Тажикстан
3 - Энэтхэг, Кыргызстан, Бразил, Азербайжан, Армени
2 - Япон, Тайланд, Замби, Монгол, Мексик, Хятад
1 - Шотланд, Гана, Тайвань, Колумби, Унгар, Венесуэл, Хорват, Беларусь, Итали, Австри, Австрали