УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувь дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг батлав.