Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа 2024/07/05 УИХ-д Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдэгдлээ. "Шинээр байгуулагдсан УИХ-д анх удаа Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга гаргаж, аль нэг нам, эвсэл харгалзалгүй УИХ-ын гишүүдийн лобби бүлэг өнөөдөр байгуулагдлаа. Лобби бүлэг байгуулах тухай саналаа УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ж.Баярмаа, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Н.Батсүмбэрэл, О.Саранчулуун, Д.Ганмаа, Д.Бум-Очир, П.Батчимэг,, А.Ундраа нарт тавьж, анхны уулзлалтаа төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарт улстөржилтөөс илүү нэгдсэн зөв бодлого хэрэгтэй. Манай лобби бүлгийн гишүүд бүгд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс багтсанд талархаж байна. Боловсрол, шинжлэх ухаанаа сонсдог, анхаардаг улс зөв бодлогоор хөгждөг. FacebookХуваалцах TwitterЖиргэх Холбоотой мэдээ БСШУ-НЫ САЙД :САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА. 2021/02/09 БОЛОВСРОЛ ,ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА. 2021/01/30 Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэнд дэвшүүлье 2020/11/23 БНКУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020/10/30 Ш.Адьшаа нарын гишүүд “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгуулахаа мэдэгдлээ 2020/08/31 сэтгэгдэл