• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

УИХ-ын гишүүн Б.Жавхлан сайд, захирал хоёртой нь “яриад” хоёр компанид зээл авчээ

2020/01/21
 
Эрх баригч намын голдуу төрийн түшээд, албан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсөддөө авцгаасан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл 2018 оны зун АТГ-т ирж, тус газрынхан тэр үеэс мөрдөн шалгаж эхэлжээ. Улмаар мөн оныхоо арваннэгдүгээр сард олон нийтэд ил болж байлаа.
Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байдаг. Эрх баригчид тэдний эхний "хэсэг”-ийг бүлэг дээрээ хэрхэн ярьж байгаад авч үлдэж байсныг бид өмнө нь хүргэж байв. 
Мөн ялангуяа эрхэм гишүүд ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнханд ямар дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг байсан талаар энэ хэрэгт буруутгагдаад байгаа ажилтнууд хэлж яриад эхэлсэн тухай мэдээлсэн.
Ийм нөхцөл байдлын дор АТГ, прокурорын байгууллагаас бараг гуч гаруй гишүүний асуудлыг нягталж шалгаад "…Гэмт хэргийн шинжгүй” гээд орхижээ.
Угтаа УИХ-ын дөчөөд гишүүн гэмт хэрэг биш юм гэхэд ёс суртахууны ноцтой зөрчил гаргаж ЖДҮС-гийн хөрөнгө буюу зорилтот бүлэгт очих ёстой байсан зээлийг авсан. Давтаж хэлэхэд, тэд нөлөөлсөн нь , зээл авсан нь тодорхой, ойлгомжтой байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхны "хэл”-ээр үү­нийг "…Тогтоогд­сон” гэдэг. Гэхдээ олонхид нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллаад явуулах хуулийн боломжгүй байжээ. 
Уг нь ЖДҮХС-гийн 2018 оны сонгон шалгаруулалтад 1031 төсөл орсноос зээлийн шаардлага хангасан 468 төсөл байжээ. Харамсалтай нь гишүүд, дарга нарын нөлөөлөл нэлээдэд нь орсон 134 иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгосон байдаг. Санхүүжилтэд багтаасан энэ 134-ийн жагсаалтыг Төсөл сонгон шалгаруулах хорооныхон ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт оруулж өгч, эрхэм сайд маш нарийн, нэгбүрчлэн тулгаж байгаад тушаалаа гаргаж байжээ. 
Гэвч удахгүй болох УИХ-ын сонгуульд өнөөх ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшиж, гишүүн байгаагүй нь сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлжээ.
Тиймээс ЖДҮ-гийн хэрэг гээд олны дунд тодорхойлогдчихсон энэ асуудал нь чухам ямар хэм хэмжээний үйл явдал юм бэ. Юу гэж үзэх вэ гэдэг дахиад эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "Зууны мэдээ” сонин ЖДҮ-гийн золиоснууд болоод буй ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн удирдлага, ажилтнууд юу ярьсныг тоймлон хүргэж байгаа билээ.
Ингэж бид хөшигний ард чухам юу болж байсан талаарх мэдээллийг ил болгоё. Эрхэм та дүгнэлтээ хийгээрэй. 
…ЖДҮ-гийн хэрэг анх мандахад, 2018 оны сүүлчээр нэр холбогдсон эрхэм гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэлгэсэн мэдээллийг илтэд үгүйсгэж байв. Тэдний нэг нь Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Түүнийг "Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, "Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг тус тус авсан гэх мэдээлэл байсан юм. 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд "…Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа "Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. 
Төрөөс явуулж буй Жижиг дунд үйлдвэрлэлийг өгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ "Долоон болдог” ХХК-нийн 25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа "Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна. 
Миний хувьд 2010-2015 онуудад "Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа "Пример инвестмент групп” компанитай холбоогүй” гэж байлаа. Тухайн үед тэрээр "Жетте майнинг” ХХК-ийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХААХҮ-ийн сайд, ЖДҮХС-гийн захирал нарт нөлөөлөл үзүүлж байгаад дээрх хоёр компанид хүссэн мөнгийг "зээлж” өгсөн нь үнэн юм байна. Гүрийх шаардлагагүй аж. Энэ талаар хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээлэл очсон байна.
Журмын нөхрийн хувьд сайд асан Б.Батзориг энэ талаар "…Бусад гишүүдийн талаар хэлсэнтэй адил хариулт хэлэх байна” гэсэн байгаа юм.
Харин бусад нь болсон явдлыг яриад өгчихжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь "Пример инвестмент групп” ХХК, "Жетте майнинг” ХХК-иудад зээл олгуулахын тулд Б.Батзориг сайдаар дамжуулж болон өөрөө шууд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж хэлжээ. 
Гэхдээ энэ талаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эхэндээ яриагүй байна. Ингэх шалтгаан байжээ.
Үүнийг тайлбарлахын тулд эхлээд С.Төгсбилэг гэж хэн бэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. С.Төгсбилэг нь 2002 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн дээд сургуулийг төгсчээ. Тэр жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газарт мэргэжилтнээр ажилд орсон байна. Тэндээс 2004 онд бүтцийн өөрчлөлтөөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын Мэдээлэл, харилцаа холбоо хөгжлийн төвд ахлах мэргэжлээр томилогдоод жил гаруй ажиллажээ.
Улмаар 2005-2007 онд АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мастерт суралцаж төгссөн байна. 2007 онд Монголдоо ирж, 2008 оноос мэдээлэл, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ай Ти Эс Пи” ХХК-ийг байгуулсан байна. Дараа нь 2009 оны хоёрдугаар сараас 2012 оны арваннэгдүгээр сарын хүртэл "Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллажээ. Дараа нь 2013 онд найзынхаа хамт мэдээлэл, холбооны чиглэлээр ажилладаг "Тугтан гранд” ХХК-ийг байгуулжээ.
Ингэж яваад 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон байна. 
Энэ ажилд С.Төгсбилэгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан томилуулсан байна. С.Төгсбилэг 2005-2007 онд АНУ-д сурч, ажиллаж байхдаа Б.Жавхлантай танилцжээ. Б.Жавхлан ч 2007-2010 онд  АНУ-д байж Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, Индианагийн их сургууль төгссөн гэдэг. Тэндхийн монголчуудын цуглааны үеэр танилцсан гэдэг. Тийм учраас Б.Жавхлан, С.Төгбилэг хоёр Монголд ирээд ч тодорхой хэмжээний холбоотой явдаг болжээ. Ингээд 2017-2018 он солигдох үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан С.Төгсбилэг рүү утсаар залгаж "…ХХААХҮЯ-наас ярьж магадгүй шүү” гэж хэлжээ. Удалгүй ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат С.Төгсбилэг рүү яриад анкет, материалыг нь авсан байгаа юм. Хэд хоногийн дараа "…АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай. Тэндээс тэнцсэн хариу ирвэл томилогдох боломж гарч болохоор байна” гэжээ. Хэд хоногийн дараа "боломж” гарч, сайд тушаал гаргаж С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар томилсон байна.  Өөрөөр хэлбэл, сайд Б.Батзоригийн хувьд С.Төгсбилэгийг өмнө нь таньдаггүй байсан. ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон үеэс нь таньдаг болсон байгаа юм.
Ийм учир шалтгаантайгаар УИХ-ын гишүүн Б.Батзориг  "Жетте майнинг” ХХК нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, "Пример инвестмент групп” ХХК нь арьс ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан байна. "Пример инвестмент групп” ХХК нь барилга барьдаг. АН-ын засаглалын үед гэр хорооллын дахин төлөвөлөлтөөр нэлээн хэдэн бүсийг барилгажуулсан. Харин "Жетте майнинг” ХХК нь Б.Жавхлангийн зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой компани гэх мэдээлэл бий.
2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас "Пример инвестмент групп” ХХК руу "Зээл олгов” гээд 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд "Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлжээ.
 
ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Н.Номтойбаярыг явуулах уу

2020/01/20

Хоёр байшингийн дунд “төөрсөн” дуулиант хэргүүд

2020/01/09

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг судалжээ

2019/06/06

Барьцааг батлах уу, баллуурдах уу

2019/01/10

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт цагдан хорьжээ

2018/10/10
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola