Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас Австралид очсон монгол иргэн шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн мэдээлэл нь ташаа байсныг ЭМЯ мэдээлэв.
Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдон Монгол Улсын иргэн шинэ коронавирусний халдвар авсан эсэх талаар нягталжээ.
Эх сурвалжаас нягталсан мэдээллээр, Монгол Улсын иргэн халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй онгоцоор Гуанжугаас Мэльбурн нисэж очсон байна.
Тодруулбал, ᠋”Монгол Улсын иргэн Гуанжугаас Австралийн Мельбурн хотод энэ сарын 19-ний өдөр нисэж очсон. Очихдоо шинж тэмдэггүй байж байгаад шөнө нь халуурч, энэ сарын 25-нд шинжилгээгээр шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдлоо" гэсэн мэдээг Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас манай улсад мэдээлжээ. Үүний дагуу холбогдох эрүүл мэндийн байгууллагатай холбогдон шалгахад Монгол Улсын иргэн шинэ коронавирусээр халдварлаагүй болохыг мэдээллээ.