Австралийн Мельбурн хотын Доэрти хүрээлэнгийн эрдэмтэд "2019-nCoV” коронавирусийг лабораторийн нөхцөлд анх удаа ургуулж чадсан байна. Эрдэмтдийн хийсэн судалдааны энэхүү үр дүн нь олон улсын лабораториудыг одоогийн дэгдэлттэй тэмцэх чухал мэдээллээр хангана гэж тус хүрээлэнгийн вэб сайтад мэдээлжээ.
Вирусийг өвчилсөн хүмүүсийн нэгээс авсан дээжээс ургуулсан байна. Энэ нь коронавирусний шинэ төрлийг Хятадаас гадна ургуулсан анхны тохиолдол юм.
"Хятадын эрх баригчид оношилгоонд чухал ач холбогдолтой, шинэ коронавирусний генийн дарааллыг нийтэлсэн боловч вирусийг энд ургуулсан нь бид одоо шинжилгээний бүх аргыг бодитоор тодорхойлох, турших, мөн мэдрэмтгий чанар, онцлог шинжүүдийг нь харьцуулах боломжтой болж байна гэсэн үг юм. Энэ нь оношилгооны хувьд чухал нээлт болно” гэж вирус илрүүлэх лабораторийн дарга Жулиан Дрюс ярьжээ.
Түүний хэлснээр уг вирусийг Австралид өвчнийг илрүүлэхэд ашиглахаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг лабораториудад өгнө.
Хятадад шинэ коронавирусний халдвар авсны улмаас 132 хүн нас барж, 6000 орчим хүн уг вирусээр халдварлажээ.