УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас шинэ коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг махны дундаж үнэ хэдхэн хоногийн дотор 1000-1200 төгрөгөөр өссөнийг дурдаад энэ асуудлыг хэн хариуцахыг тодруулав. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Манай яам холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар болоод сар шинийн баяртай холбогдуулан өсөж байгаа үзүүлэлт. Харин хангамж тасрах эрсдэл одоогоор алга. Махны үнэд хэн хяналт тавих вэ гэж байна. Манай яам бол хяналт тавьж чадахгүй. Хуулиараа яам хангамж, үйлдвэрлэлийнх нь асуудлыг хариуцдаг. Судалгаа хийдэг. ШӨХТГ хяналт тавих ёстой” гэлээ.