Шинэ коронавирусын халдварлалт БНХАУ-д ихсэж байгаатай холбогдуулан гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд дараах зүйлийг анхааруулж байна.
-Хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хийхдээ урьдчилан сэргийлэх амны хаалтыг хэрэглэж байх;
-Ханиад томуу туссан болон халуунтай байгаа бол гаалийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл олгох арга хэмжээ авах;
-Халдварын голомттой улсаас бараа импортолж байгаа тохиолдолд гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэж байх.
Эх сурвалж: Монголын гаалийн ерөнхий газар