Норвегийн нэгэн эрдэмтэн "Монголчууд хэтэрхий ганган, бас цамаан” гэж хэлсэн байдаг. Жуулчлалаар ирээд буцахдаа л тэрбээр тийн дүгнэсэн байсан.
Үнэхээр ч монголчууд ганган л даа. Ялангуяа сар шинэ, улсын баяр наадмаараа жинхэнэ гангална. Арга ч үгүй биз үндэсний баяр гэдэг утгаар нь сэтгэл санаа өөдрөг, идээ будаа элбэг, эд хөрөнгө нь өнгөтэй өөдтэй, өвчин зовлонгүй байхыг эрхэмлэдэг болоод тэр л дээ. Мөн сар шинийг хэрхэн угтаснаараа жилийнхээ өнгийг хэлэлцдэг ард түмэн шүү дээ.
Тийм дээ ч удахгүй болох сар шинэдээ бэлдэцгээж өнөөх корона, шувууны ханиад зэргийг ч тоох завгүй байгаа.
Бүсгүйчүүд нь гэр зуураа гурил будаа, ааруул идээ, бууз банш гэх зуур эрчүүд нь машингүй нь авч, машинтай нь нэг шат сайжруулчих гээд автомашины захаар өнжөөстэй.
Уг нь яг энэ үед машины үнэ өсдөг ч энэ жил харин ч эсрэгээрээ буурсан байв. Шатахуун бага зарцуулдаг ихэнх хүмүүс унадаг гэх” Приус-20” гэхэд л 2010, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2019, 2020 онд орж ирсэн нь 14-14.5 сая, "Приус-30” нь L, S, G, LS загвар буюу үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалж 14-18 сая, "Тоёото Румион” дээрхийн адилд он, болон орж ирснээсээ шалтгаалан 14-15.5 сая төгрөгийн үнэ ханштай байлаа.
Сар шинээр автомашинаа сайжруулах гэсэн шинээр аваад уначих гэсэн, бас зарчих гэсэн хэн хэнийх нь хэрэгцээ байгаа ч валютын ханшаас хараат байгаа нь илт. Өөрөөр хэлбэл, юань доллар чангарвал дагаад л үнэ нь өснө.
Гэхдээ авто захууд дээр байдаг бүх автомашин хуучин гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх.
Тэгвэл 0 гүйлттэй автомашин сонирхож байгаа иргэд ч цөөнгүй байдаг бөгөөд эдгээр иргэд сүүлийн үед манай улсад албан ёсоор нээгдээд байгаа "Лада” брендийг сонирхох болж.
Ихэнх банк, ББСБ-ууд иргэдэд лизингийн үйлчилгээ үзүүлдэг хэдий ч банк нь 1.6-2.1, ББСБ-ууд 2.8-4.0 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг.
Тэгвэл "Лада” брендийнхэн энэ хоёрдугаар сард 1%-ийн хүүтэй лизингийн хөтөлбөрөө дахин зарлажээ. Нэг хувийн хүүтэй энэхүү лизинг нь одоогоор манай улсад хамгийн бага хүүтэйд тооцогдож байгаа юм байна.