"Эрдэнэт ШУТП” гагнуурын электродын үйлдвэрээ 2017 онд байгуулж 2018, 2019 онд нийт 111 тонн электрод үйлдвэрлэжээ. Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн 60 тонн электродоо "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Ора металл” ХХК болон барилгын дэлгүүрүүдэд нийлүүлсэн байна.
Орон нутгаа шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэн хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх зорилгоор байгуулсан тус парк дөрвөн жилийн хугацаанд гагнуурын электрод, будгийн үйлдвэр болон дөрвөн улирлын хүлэмж, бизнес хөгжлийн төв, хүнд элементийн сорилтын төв байгуулжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд нээлтээ хийсэн будгийн үйлдвэр 278 кг будгийг зах зээлд нийлүүлээд байна. Монгол Улсад анх удаа байгуулсан тус будгийн үйлдвэр хоногт гурав, сард 90 тонн буюу 30 гаруй өнгийн будаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Нойтон гадаргуу, чийгтэй орчинд тогтоц сайтай, үнэргүй, усан суурьтай будаг гэдгээрээ онцлог юм.