Хил хязгааргүй номын сан гэгддэг Xreading.com цахим номын санд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд найман мянга гаруй хүн бүртгүүлж 4000 байнгын уншигчтай болжээ.
"Лингорс” ХХК одоогоос хоёр жилийн өмнө олон улсын Xreading.com цахим номын санг Монголд төлөөлөх албан ёсны зөвшөөрөл авсан байна. Англи хэлний сургалтын хөтөлбөртөө өргөн уншлагын аргачлал хэрэгжүүлэхийг зорьж буй их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, бага дунд сургууль, сургалтын төв, албан байгууллагуудтай Xreading.com цахим номын сангийн институтыг холбон өгч хамтран ажиллаж байгаа аж.
"Лингорс” ХХК болон "Монголын Хил Хязгааргүй Уншигч багш нарын холбоо" хамтран өнөөдрийг хүртэл 100 гаруй удаагийн уулзалт, сургалт зохион байгуулж 8000 хүнд үйлчилжээ. Мөн 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт сургуулиудтай гэрээ байгуулан хамтран ажилласан байна .
Xreading цахим номын сангийн хэрэглэгч болохын тулд www.lingors.com вэб сайтаар бүртгүүлж хувийн мэдээллээ оруулж төлбөрөө төлнө. Цахим номын сангийн 3 сарын эрх 45 мянга, 4 сарын эрх 50 мянга, 6 сарын эрх 60 мянга, нэг жилийн эрх 100 мянган төгрөг юм байна. Энэхүү цахим номын санд хаа яваа газраа гар утаснаасаа шууд холбогдон ашиглаж болох учир хил хязгааргүй номын сан гэгдэх болжээ.